Зөвлөгөө




  • Хоол,унд бэлтгэхийн өмнө
  • Хоол,унд идэж уухын өмнө
  • Хүүхэд багачуудын өтгөн шингэнийг цэвэрлэсний дараа
  • Бие зассаны дараа
  • Хувцсаа сольсны дараа
  • Гар бохирдсон тухай бүрд дараах арга техникээр угаана.
Гар угаах дараалал, гар угаах арга, техник
   1.      Ханцуйг тохой хүртэл шамлах 
   2.      Гарт байгаа цаг, бөгж, бугуйвч зэргийг авна.
   3.      Гарын алга бугуйг сайтар норгоно.
   4.      Саванг хүрэлцэхүйц хэмжээгээр авна
   5.      Хоёр алгаараа саванг сайтар савандаж, хөөсрүүлнэ. 
   6.      Хуруунуудын завсрыг сайтар үрнэ 
   7.      Гарын арыг нөгөө гарын алгаар сайн үрнэ. 
   8.      Дээрхи үйлдлүүдийг 5 удаа давтан  хийнэ Эцэст нь 
   9.      Хоёр гараа крантны усаар сайтар зайлна.